Их Британийн батлан хамгаалах яамнаас ОХУ-ыг Украины дайнд хүчин мөхөсдөж байна гэж хэллээ. Учир нь, барууны эвслийнхэн одоогоор хамгийн багадаа 1.5 тэрбум еврогийн дэмжлэгийг Украины зэвсэгт хүчинд хандивлаад байна.
Пүрэв гарагт барууны 26 улс Украинд санхүүгийн болон зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээр тохиролцсон талаар Их Британийн талаас мэдэгдээд байна. Дани болон Их Британи улсууд Копенгагэнд энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтын үеэр Украины батлан хамгаалахын сайд барууны эвслийнхэнд хандаж “Хүнд хэцүү цаг үед найдвартай түнш байгаад баярлалаа” гэжээ.
Одоогоор АНУ болон ХБНГУ Украинд хамгийн ихээр зэвсгийн туслалцаа үзүүлж байгаа улсуудаар нэрлэгдээд байгаа. Мөн Польш, Словак, Чехийн батлан хамгаалах сайд нар их бууны систем болон бусад цэргийн зориулалттай техник, хэрэгслийг Украинд өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Их Британи нэмэлтээр 300 сая еврогийн үнэ бүхий олон пуужин харвах систем, 80 км хүртэлх зайд байгаа байг цохих чадвартай M31A1 пуужинг өгөхөө амлалаа. Зүүн Европт өрнөж байгаа дайн цэрэг зэвсгийн илүү хүчтэй өрсөлдөөнд орж байгаа нь Европын хүчний тэнцвэрийг өөрчилж байгаа талаар судлаачид бичсээр байна.
Эх сурвалж: BBC