Шри Ланка улсад үргэлжилж байгаа хямралаас үүдэж, ард иргэд нь бослого, тэмцэл гаргаад удаж буй. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан тус улсын ерөнхийлөгч асан Готабая Ражапакса нь Сингапур улс руу зугатаж, и-мейлээр огцрох хүсэлтээ өгч байсан. Тэгвэл ийнхүү сарын дараа тэрээр Тайланд улсын Бангкок хотод ирсэн байна.
Орон нутгийн цагаар өчигдөр орой найман цагт хувийн нисдэг тэргээр буусан талаар Тайландын тал мэдээлээд байна. Тайландын засгийн газраас түүнийг түр хугацаанд оршин суулгах гэж байгаа талаараа мэдэгдсэн бөгөөд энэ нь зөвхөн хүмүүнлэгийн зорилготой гэдгийг онцолжээ. Учир нь, Шри Ланкийн ерөнхийлөгч асан гурван ч улсад орогнох хүсэлт гаргаад байсан юм. Тодруулбал, Готабая Ражапакса долдугаар сарын дундуур эх орноосоо гарч, Шри Ланкийн цэргийн онгоцоор хөрш Мальдивт очиж, дараа нь Сингапурт түр суурьшсан. Ийнхүү Пүрэв гарагт түүний визний хугацаа дууссанаар дараагийн орогнох газраа ирж буй нь энэ.
Харин Тайландын засгийн газраас Готабая Ражапаксатай ямар нэг улс төрийн хамтын ажиллагаа байхгүй гэдгийг Шри Ланкийн талд мэдэгдээд байна.
Эх сурвалж: AL JAZEERA