Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд гар утасны апплейкшнээр дамжуулан тоон гарын үсэг олгохоор болсноо танилцуулж байна.
Тоон гарын үсэг гэдэг нь тодорхой технологиор шийдвэрлэсэн, тухайн иргэнийг таних "түлхүүр" юм. Өөрөөр хэлбэл, аль нэг газарт заавал өөрийн биеэр очихгүйгээр цахимаар гарын үсгээ зурах боломж иргэдэд нээгдээд байна. Хамгийн сүүлд тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн чип болон гар утсаа ашиглах авах боломжийг бүрдүүлжээ.
Та тоон гарын үсгийг доорх хоёр янзаар авах боломжтой
1. Бүртгэлийн байгууллагын ажилтан дээр очинх
2. Киоск машин дээр өөрийн биеэр очих
Хурууны хээгээр үйлчилгээ авдагтай ижил учраас нэг удаа өөрийн биеэр бүртгэлийн байгууллага дээр ирж тоон гарын үсгээ авна. Энэ нь аюулгүй байдлыг хангаж байгаа үйлдэл юм.
Тоон гарын үсгийг ашиглан дараах үйлчилгээ авах боломжтой. Үүнд:
- Төрийн болон бусад төрлийн цахим үйлчилгээ
- Цахим орчинд иргэнийг 100 хувь таних боломжтой
- Банк, санхүү, төлбөр тооцоо хийх
- Гэрээ, хэлцэл байгуулах
- Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг багтаж байна.
"Ирэх 2023 оноос цахим гадаад паспорт хэрэглэж эхэлнэ. Энэ бол цахим шилжилтийн үргэлжлэл юм" гэлээ.
Хэрхэн тоон гарын үсэгтэй болох вэ?
- Бүртгэлийн байгуулагад очин хүсэлт гарган код бүхий цаасыг 24 цагийн дотор уншуулна.
- Gsign апплейкшнийг заавал утсан дээрээ татан суулгана.
- Үйлчилгээний нөхцөлтэй танилцан, зөвшөөрнө.
- Бүртгэлийн ажилтнаас олгосон кодыг уншуулна.
- Нэг удаагийн код ирмэгц баталгаажуулна.
- Нууц үг хийх хэсэгт дөрвөн оронтой тоог хийн нэвтэрнэ.
- Ийнхүү тоон гарын үсэгтэй болсноор "И-Монголиа"систем рүү орох бүрэн боломжтой болно гэв.
Бичлэгийг дээрээ үзнэ үү.