МОНГОЛ ОЮУНЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН ШАТАРЧИД
Энэтхэг улсад зохиогдсон шатрын спортыг 44 дүгээр олимпиадад оролцсон манай улсын шатарчид өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Сүүлийн хэдэн өдөр элэг нэгт түмнээ огшоосон тэд энэ удаад ганзага дүүрэн ирж байна. Тэднийг гэр бүл, хамтран зүтгэгчид нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд баяр бахдалын нулимстай угтаж, чин сэтгэлээсээ чанга тэврэх нь сэтгэл хөдөлгөм агшин байлаа. 186 орны шилдгүүдийг шил дараалан хожсон нь Монгол шатарчдын чансаа олон улсад хэрхэн үнэлэгддэгийн тод илрэл боллоо.
Энэ удаагийн “шатрын олимп”-д манай улсын эмэгтэй шигшээ баг 15 дугаар байр эзэлсэн. Тэд дэлхийн шилдэг багуудтай хүч сорьсон. Шатрын олимпиадын нэгдүгээр ширээ гэдэг орон орны зөвхөн ТОП тоглогчид нь ухаанаа уралдуулдаг, “лидерүүдүүдийн тулаан” байдаг. Энэ удаад их мастер А.Энхтуул нэгдүгээр ширээнд амжилттай тоглож,” ТОП 20-“ 19 дүгээрт жагслаа. Мөн Франц улсын Филидор –Мулхаус шатрын клубээс Франц улсын нэр дээр тоглох албан ёсны урилга ирсэн нь онцлох мэдээ, басхүү бахдам амжилт байсан юм.
Түүнчлэн, Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Мөнхзул Шатрын эмэгтэй их мастерын амжилтын болзол хангаж, шинээр их мастер болсон нь энэ удаагийн олипиадийн бас нэгэн түүхэн амжилт байсан юм.
Ийнхүү Монголын эрэгтэй эмэгтэй шатарчид олон улсад уран нүүдэл, цэцэн ухаанаа гайхуулж, шатрын спортын түүхэнд бас шинэ мөр, амжилтыг бичиглэж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.