Баянхонгор аймгийн иргэд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Тэд хууль бус, хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байна.
Баянхонгор аймагт ажиллаж буй уул уурхайн компаниуд усыг хайр гамгүй,хэт хямд үнээр авч, зохисгүй ашиглах болсон байна. Энэ талаар тэд ярихдаа “2013 онд уул уурхайн компаниудын усны төлбөрийг тогтоож өгсөн байдаг. Үүнд зааснаар “Эрдэнэт” үйлдвэр литр усны төлбөрт 98 мөнгө төлдөг. Туул голоос усаа авдаг компаниуд 23 мөнгөөр л литр усаа авч байна. Бохирдуулагч аж ахуйн нэгжүүд яг ийм байдлаар, ахуйн хэрэглээнээс хямд төлбөр төлж байгаа нь зохисгүй үйлдэл гэлээ.
Түүнчлэн, уул уурхайн компаниуд ямар ч тооцоололгүйгэр их хэмжээний ус ашиглах нь хууль бус гэж үзэж байна. Хэт ашиглалтаас үүдэн Банхонгор аймгийн гол горхи жилээс жилд татарч, хатаж ширгэж байгаа талаар хэллээ. Тиймээс уух устай үлдэхийн тулд малчид салбарын сайдад шаардлага хүргүүлээд байгаа юм байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.