Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Засгийг газар эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд татварын дарамтыг бууруулах, том төслүүдээ урагшлуулах, төсвийг үр ашигтай зарцуулах чухал байна гэж байр сууриа илэрхийллээ.
Мөн манай улсад хийсэн зарим айлчлалтай холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн. Хятадын гадаад хэргийн сайд хөрөнгө оруулалт татаж чадлаа. Харин Оросын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр энэ тал дээр төдийлөн анхаарч, боломжийг ашиглаж чадаагүй гэж Ардчилсан намаас мэдэгдлээ.
Түүнчлэн, эрх баригчид Үндсэн хууль өөрчлөхдөө болгоомжтой хандах ёстой. Ардчиллын суурь зарчмаар ухарсан өөрчлөлт хийх гэж оролдвол дэмжихгүй гэдгээ ч хэллээ. “Ардчилсан нам өнөөдөр ч хүчтэй сөрөг хүчин байсаар байна” хэмээн мэдээллийнхээ төгсгөлд онцлов.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.