Монгол улсын хөгжлийн банк дараах нээлттэй ажлын байрыг зарлалаа.
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ТООЦООЛОЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:
Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бодлогыг тодорхойлох, түүнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, дүгнэж үр дүнг үнэлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Санхүүгийн удирдлага, статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
• Банк санхүү, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
• Excel, Tableau, PPT зэрэг программыг ахисан түвшинд эзэмшсэн;
• Санхүүгийн тооцоолол, судалгаа, анализ дүн шинжилгээ хийх ур чадвартай;
• Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Төрийн албан хаагчийн анкет болон CV;
• Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
• Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг энэ сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: [email protected]
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602