Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна. Монгол улс "Цахим үндэстэн" болох бодлого барьж байгаатай холбоотойгоор энэ оныг дуусахад төрийн нийт 1200 үйлчилгээг "И-Монголиа" системээр авах боломжтой болно. Үүний нэг нь замын төлбөр авах цэгийн цахим шийдэл юм. Энэ хүрээнд ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15 мянга орчим километр. Энэ замд төлбөр авах 35 цэг байдаг. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй. Авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар, гараар авдгийг өөрчилж, цахимжуулна. Замын төлбөрт жилд 30 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг. Цахимжсанаар энэ орлого 30 хувиар нэмэгдэнэ. Харин хүний оролцоотой ажлын байрыг 35 хувиар бууруулна" гэлээ.