Гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг ашиглан, ан амьтан агнасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
Энэ талаар мэдээллийг Гадаадын иргэн харьяатын зөрчил хянан шийдвэрлэх газрын дарга Бэхбат өглөө.
Тэрээр, "Гадаадын иргэн харьяатын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажилладаг. Энэ хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий ААН-ийн урилгаар түр хугацаагаар ажлын болон жуулчлалын ангиллын визээр ирсэн гадаад иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн мөн ашиглан ан хийсэн. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн тусгай хамгаалалттай газар зорчсон ийм зөрчил дутагдлыг илрүүллээ. Гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг нь прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.
Эдгээр иргэд нь энэ оны 6 дугаар сард ажлын болон жуулчлах зорилгоор ирсэн Саудын араб болон Иордан улсуудаас иржээ.
Хууль тогтоомжийг зөрчсөн иргэдийг Монгол улсад урих эрхийг хязгаарлах болон тухайн гадаадын иргэдийн гаргасан үйлдэлд хамрагдах торгуулийн арга хэмжээ болон бусад арга хэмжээг авдаг" гэв.