Төлбөрийн асуудлаас шалтгаалан Чех, Словак, Унгар улсад очдог нефтийн урсгал зогссон гэж Оросын “Транснефть” компани мэдэгдлээ. Хориг арга хэмжээний улмаас транзит тээврийн төлбөрөө төлөх боломжгүй болсон тул Оросын нефтийг Европын гурван оронд Украинаар дамжуулан нийлүүлэх ажил энэ сарын 4-нөөс зогсоод байгаа юм байна.
Гэхдээ Беларусаар дамжуулан Польш, Герман руу хийх газын нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
Олон улсын жишиг Brent маркийн нефтийн үнэ нэг баррель нь хоёр ам.доллараар өсөж, 98 ам.долларт хүрээд байна. Европ Оросын түүхий нефть, дизель түлш, байгалийн хий, нүүрснээс ихээхэн хамааралтай. Европ Оросын эрчим хүчийг өөр эх үүсвэрээр орлуулахаар улайрч байгаатай холбоотойгоор энэ жил эрчим хүчний үнэ огцом өссөн байна.
"Дружба" хоолойгоор газрын тос тээвэрлэх ажиллагааг хэд хоногийн турш зогсоосныг Словакийн "Словнафть" боловсруулах үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.
Эх сурвалж: Аljazeera