Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр /2022.08.09/ Энэтхэгийн Ченнайд үргэлжлэн явагдлаа. Өчигдөр манай шатарчин Т.Мөнгөнзул эмэгтэй их мастер цолны болзол хангасан бол Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтны эгнээнд шилжсэн.
Тэгвэл өчигдөр орой манай шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул шатрын олимпиадад 4-р ширээнд алтан медаль хүртэн дэлхийн аварга боллоо. Орхон аймгийн харьяат тэрээр 17 насандаа шатрын дэлхийн аваргаар шалгарч, Монгол улсын анхны алтан медальтан боллоо.