Өнөөдөр БСШУЯ-ны яамнаас нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийлээ.
"Цэцэрлэгийн бүртгэлийг E-MONGOLIA.MN системээр 3 үе шаттай зохион байгуулна"
I шат
Хүсэлт хүлээн авах 8/10-24
Цэцэрлэгт хуваарилах 8/25-26
Бүртгэлийг баталгаажуулах 8/26-9/09
II шат
Хүсэлт хүлээн авах 9/10-25
Цэцэрлэгт хуваарилах 9/26-27
Бүртгэлийг баталгаажуулах 9/27-30
III шат
Хүсэлт хүлээн авах 10/3-24
Цэцэрлэгт хуваарилах 10/25-26
Бүртгэлийг баталгаажуулах 10/26-31
Ийнхүү гурван үе шаттайгаар нийслэлийн цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж мэдээллээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Мөнхсанчир: Үлгэрчилсэн байдлаар цэцэрлэгийн бүртгэлийг хийж үзүүлэв. Эцэг эхчүүд өөрсдийн тоон гарын үсэг болон банкны эрхээр, утасны дугаараараа E-MONGOLIA.MN системд нэвтэрч цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргана.
Хүсэлт гаргахдаа: ҮЙЛЧИЛГЭЭ-БОЛОВСРОЛ-НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХҮСЭЛТ ГАРГАХ цэсэд хандан хүсэлтээ илгээнэ гэв.