Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод аадар борооны улмаасц ахилгаан тасарч, зам, метро усанд автсаны улмаас долоон хүн амиа алджээ.Даваа гарагийн орой Сөүл хотын өмнөд хэсэгт 100 мм, хотын зарим хэсэгт 141.5 мм хур тунадас орсон нь сүүлийн 80 жилд байгаагүй их бороо байсан талаар Солонгосын цагуурын газраас (KMA) мэдээлэв.
Өнөө өглөөний 5 цагт Сөүл хотод хуримтлагдсан хур тунадас 420 мм-ийн хэмжээнд хүрч, дахин бороо орно гэсэн урьдчилсан мэдээ цацагдаад байна.
Хүн ам, эдийн засаг, нийгмийн төвлөрөл ихтэй Ганнам дүүрэгт зарим барилга цахилгаангүй болж, усанд автсан бол автомашин, автобус, метроны буудлууд, дэлгүүрүүд усанд автаж, хүмүүс гацжээ.
Сөүл хотод тав, хөрш Кёнги мужид хоёр хүн нас барсан талаар Гамшиг, аюулгүй байдлын эсрэг штабаас мэдээллээ. Дөрвөн хүн усанд автсан барилгад дарагдаж нас барсан бол нэг хүн цахилгаанд цохиулан нас барж, мөн нэг хүн автобусны зогсоолын нуранги доороо солдсон, нэг хүн хөрсний гулгалтаас болж нас барсан аж.
Бороо ихээр орсон бүс нутгуудад есөн хүн гэмтэж бэртсэн бол зургаан хүн сураггүй алга болжээ.
Гамшиг, аюулгүй байдлын эсрэг штаб сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд хүргэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас ажлын цагаа тохируулахыг шаардаж буй гэнэ. Солонгосын цаг уурын газраас нийслэл болон нийслэлийн нутаг дэвсгэр, түүнчлэн Гангвон, Чунчон мужийн зарим хэсэгт аадар бороо орохыг анхаарууллаа.
Хур тунадасны хэмжээ гурван цагийн дотор 60 мм-ээс хэтрэх буюу 12 цагийн дараа 110 мм-ээс хэтрэх төлөвтэй байгаа тохиолдолд ийм зөвлөмжийг гаргадаг.Тус улсын төв хэсгээр орж буй хур тунадас лхагва гараг хүртэл үргэлжилнэ гэж Солонгосын цаг уурынгазраас тооцоолж байна.
Эх сурвалж: https://www.channelnewsasia.com/