АНУ Украинд цэргийн болон санхүүгийн шинэ тусламж үзүүлнэ гэдгээ зарлалаа. Пентагон 1 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн бол Дэлхийн банк Украины засгийн газарт 4.5 тэрбум ам.долларын төсвийн тусламж үзүүлнэ гэлээ. АНУ-ын илгээх шинэ зэвсгийн багц нь дайн эхэлснээс хойш өгч буй 18 дахь удаагийн зэвсэг юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (HIMARS), миномет болон их бууны сум, танк эсэргүүцэх "Жавелин" пуужингийн систем, тэсрэх бодис, нураах төхөөрөмж бүхий тусламжийг АНУ Украинд хүргүүлж байсан юм.
АНУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Колин Кал даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Бид Украины аюулгүй байдлын тусламжийг ОХУ-ын үндэслэлгүй түрэмгийллийн эсрэг зогсоход нь зориулан илгээнэ" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera