Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 362 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Улаанбаатарт 203, орон нутагт 159 тохиолдол батлагдлаа.
Шинээр батлагдсан тохиолдлын
- 203 нь нийслэлд
- 159 нь орон нутагт бүртгэгдэв.
Ингэснээр манай улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо нийт 962,494 боллоо.
Орон нутагт илэрсэн халдварын тоог аймгаар нь авч үзвэл, өнгөрсөн хоногт Дорноговь аймагт хамгийн их буюу 84 тохиолдол батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 40 тохиолдол илэрчээ. Түүнчлэн Ховд, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар зэрэг аймагт коронавируст халдварын тохиолдол нэмж бүртгэгдэв.