Сурталчилгаа
Элэгний хавдрын улмаас шаналж буй олон хүний эрүүл мэндийг аварч, амь насыг уртасгадаг ангиографын хагалгааг “Эрдэнэт медикал” эмнэлэг амжилттай хийж эхэллээ.
Ангиографын эмчилгээ гэдэг нь хавдартай хүмүүсийн хавдрыг тэжээж буй судсыг нь боох, эсвэл түлэх гэсэн эмчилгээг мэргэжлийн эмч нарийн аппаратаар хийдэг ажилбар юм.
Хавдрыг түлэх болон хавдрыг тэжээж буй судсыг боох ангиографын энэ эмчилгээ нь хүний биеийг мэс заслын хэмжээнд том нээдэггүй хэр нь томоохон мэс заслын хэмжээний үр дүнг үзүүлдгээрээ давуу талтай.
“Эрдэнэт медикал” эмнэлгийн хяналтад ангиографын эмчилгээг хийлгэх шаардлагатай 120 орчим хүн байдаг. Эдгээр нь Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд төдийгүй Хангайн бүсийн аймаг, орон нутгийн иргэд тус эмнэлэгт хандаж, дээрх эмчилгээг хийлгэж байна.
Ангиографын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 дааж байгаа нь энэ төрлийн эмчилгээг хийлгэж буй иргэдэд ач тусаа өгч эхэлсэн. Манай эмнэлэг ангиографын эмчилгээнд олон улсын стандарт, шаардлага хангасан, Япон, Герман улсын брэнд бүтээгдэхүүн болох зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслүүдийг ашигладаг” гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны докторант Х.Дэнсмаа ярилаа.
“Эрдэнэт медикал” эмнэлэг нь элэг, цөсний хяналтын эмч, хавдрын ангиографын эмчийн хяналт дор хавдрыг илрүүлж болдог, илрүүлсний дараа хяналт хийдэг ЭХО аппарат, компьютерт томограф, MRI, ангиографын аппарат зэрэг бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оношилгоо, эмчилгээний төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг юм.