Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газраас дараах сэрэмжлүүлгийг гаргалаа.
"Хил залгаа болон бусад аймгуудаас өвчтэй мал худалдан авч "МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭ" авалгүйгээр авчирснаас болж Тарагт, Өлзийт, Богд сумдад бог малын “Мялзан” өвчин оношлогдсон. Олон нийтийн сүлжээгээр хонь, ямаа зарна гэсэн Өмнөговь, Дундговь аймгийн малчдын зар их байгаа тул мал худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Мал эмнэлгийн гэрчилгээгүй, мал амьтны шилжилт хөдөлгөөн хийсэн малчид иргэд мал, амьтны гоц халдварт өвчин тараасан тохиолдолд бүх зардлыг хариуцах, хариуцлага хүлээхийг анхаарна уу" хэмээн сэрэмжлүүлэг гаргажээ.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газар