Сүүлийн үед эмэгтэйчүүд нүүрээ ихээр будах гэхээсээ илүү залуу, эрүүл, гэрэлтсэн арьстай байхыг илүүд үздэг болжээ. Тиймээс бид арьсаа оношлуулахын ач тусын талаар "Ле Бьютик" клиникийн арьс, гоо заслын эмч С.Номин-Эрдэнээс тодрууллаа.
АРЬСАА ЗААВАЛ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
С.Номин-Эрдэнэ эмч хэлэхдээ “Арьсыг гаднаас нь оношлох гэхээс илүү эхлээд дотоод шалтгааныг нь олох хэрэгтэй. Хүний биеийн дотор эрхтэнээс шалтгаалсан асуудал байна уу гэдгийг мэдсэнээр тухайн хүний арьсыг яаж эмчлэхийг шийдэж, цаашдаа ямар үр дүн гаргах вэ гэдгийг мэдэж болдог” гэлээ.
Мөн зарим хүн буруу эмчилгээг өөрөө дур мэдэн сонгож, биеийн онцлогт тохиромжгүй эмчилгээ хийлгэснээр арьсаа илүү гэмтээх, нөсөө толбо улам ихээр үүсгэх, арьс эмзэгших зэрэг эрсдэлд оруулдаг. Жишээлбэл, зарим төрлийн лазер эмчилгээ зарим хүнд маш гоё тохирч байхад, өөр хэн нэгэнд тохирохгүй байх жишээтэй. Тиймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлж, өөрийн арьсны онцлог, төрөлдөө тохируулан эмчилгээг сонгох нь маш чухал байдаг гэлээ.
Цаашилбал, өөр эмчилгээнүүд ч бий. Тухайлбал, ботокс эмчилгээ. Энэ нь зөвхөн үрчлээ тэнийлгэх бус нүүрний хэлбэрийг засаж өгдгөөрөө онцлогтой. Жишээлбэл, дух өргөх, давхар эрүү арилгах, нүд томруулах зэрэг олон үйлчилгээ байдаг.
Дотор эрхтний шинжилгээнүүд болон "So Check" аппаратын тусламжтайгаар эрдэс болон минералын тогтолцоог үзэж, хүнд металлын давснуудын тогтолцоог тодорхойлсноор дотор эрхтэн талаасаа ямар өөрчлөлт байна, мөн гаднаас нь аппаратын тусламжтайгаар таны арьсанд ямар эмчилгээ тохиромжтойг тодорхойлдог. Арьс ямар байна, цаашдаа ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй байх вэ гэдгийг шийддэг” гэсэн юм.
ЗӨВХӨН ГАДНААС БУС, ДОТООД ЭРХТНИЙГ Ч ОНОШИЛЖ БАЙЖ АРЬСНЫ АСУУДЛЫГ ШИЙДДЭГ
"Ле Бьютик" клиникт ашиглаж байгаа "Опатра" брэндийн Доме гэдэг арьс оношилгооны аппарат ашигладаг байна. Энэ нь хиймэл оюун ухаан болон дүрс оношилгоог хослуулдаг. Арьсны гадаргууг эмнэл зүйн хувьд хэмжин, арьсыг оношлон, гаднын гэмтэл, нөсөө толбо, чийгшил, арьсны чанар болон хөгшрөлт, үрэвсэлт өвчин зэргийг оношилдог. Цаашид арьсаа яаж арчлах хэрэгтэйг оношлох арьс оношилгооны шинэ технологи юм байна. Энэхүү аппарат нь маш хурдан буюу 2-3 минутад арьсыг оношилж, үнэн бодитой хариу гаргадаг" гэсэн юм.
Мөн "Ле Бьютик" клиник хүний биеийг 360 хэм эрүүлжүүлэн залуужуулах, нөхөн төлжүүлэх, натурал гоо сайхныг эрхэмлэн ажилладаг тухай ярьсан юм.
"Францын "So Check" аппарат нь гэрлийн шингээлтийн аргаар биеийн ерөнхий бодисын солилцоо болон эрдэс бодисын , витамины солилцоог илүү тодруулдаг. Витамины болон эрдсийн солилцоо алдагдсанаар хоргүйжүүлэх хүний биеийн процесс алдагддаг. Арьсны байдал ч дагаад дордож эхэлдэг. Энэ аппаратаар оношлуулснаар биеийн хоргүйжүүлэх үйл ажиллагаа ямар байгааг тодруулах давуу талтай байдаг" гэлээ.
“ӨӨРТ ТОХИРСОН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ НЬ ЗАЛУУ НАСНЫ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ХАДГАЛДАГ”
С.Номин-Эрдэнэ “Хүний гоо сайханд цаг хугацаа маш чухал байдаг. Тиймээс аль болох залуу, асуудал үүсээгүй үед нь арьсаа хайрлаж, анхаарч, оношилгоо хийлгэх чухал. Шаардлагатай эмчилгээ хийлгэснээр залуу төрхөө урт удаан хугацаанд хадгалж үлдэх боломжтой болдог.
Гоо сайхны эмчилгээ гэхээр зарим хүн буруу ойлгоод хэт хиймэл, өөр болчих вий гэсэн айдастай байдаг. Бидний баримталдаг гол зарчим бол хүний өөрийн царай төрхийг өөрчлөхгүйгээр, илүү натурал, залуу насных нь гоо сайхныг хадгалж үлдэх байдаг” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.