БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
“ХЯТАД-МОНГОЛ ХОЁР УЛС НЬ САЙН ХӨРШ, САЙН АНД”
• Та бүхэнд энэ баярын мэндийг хүргэе. Хоёр жилийн дараа Монгол улсад айлчилж байгаадаа их баяртай байна. Улаанбаатар хотод сайхан таатай өөрчлөлт харагдаж байгаад маш таатай байна. Мөн Монгол улсын тал нутагт эрч хүч мэдэрлээ.
• Монгол улсын гаргаж байгаа ахиц дэвшилд маш их баярлаж байна.
• Хатагтай Б.Батцэцэг хоёр орны харилцааны тухай дүгнэлт хэлсэн. Би үүнд санал нэгтэй байна.
• Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна.
• Хятад Монголын харилцаанд гурван хүчийг оруулъя. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, "Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна.
• Хоёр улс бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэлж байна. Хятадын тал Монгол улсын улстөрийн тогтвортой байдалд байнга тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
• Монгол улсын талаас “Нэг-хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.
• Хил орчмын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нээх боломжтой боомтуудыг бүгдийг нь нээнэ. Түүнчлэн төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллая.
• Гашуунсухайт, Ганцмод төмөр замын боомтын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ бол Монгол улсын хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
• Талуудын байгаль орчныг сайжруулахад хамтран ажиллая. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж зэрэг ард түмэнд хэрэгтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.
• Монголын талаас “Нэг тэрбум мод” төслийг санаачилсан. Хятадын талаас “Долоон тэрбум мод” тарих санаачилгыг гаргасан. Энэ талаар үйл ажиллагааг хамтран эрчимжүүлэх болно.
• Хоёр улсын хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэн, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх болно
• Монгол улсын оюутнууд БНХАУ-д суралцахыг бид дэмжиж байна.
• Олон улсын уялдаа холбоог бэхжүүлж, жинхэнэ олон талд үзэл санааг баримталж мөн нээлттэй орон нутгийн санаачилгыг дэмжинэ.
• Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааны санаачилга”, аюулгүй байдлын санаачилгыг дэмжин хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно. Азийн бүх орнуудын хөгжил цэцэглэлтийг хамтран дэмжье.