Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 370 дуудлага бүртгэгджээ.Ослын улмаас 24 хүн гэмтэж, хоёр хүн амиа алдсан байна.
Хүн гэмтсэн, амиа алдсан ноцтой ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргүүлсний улмаас хоёр хүн
- Мотоциклын ослын улмаас хоёр хүн
- Мөргөлдөх ослын улмаас хоёр хүн
- Осол гарах үед дотор нь зорчиж явсан таван хүн
- Суррон буюу цахилгаан дугуйтай ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.
Орон нутагт:
- Онхолдох ослын улмаас хоёр хүн
- Мотоциклтой ослын улмаас хоёр хүн
- Мөргөлдөх ослын улмаас гурван хүн
- Хөдөлгөөн эхлэх үед нэг хүүхэд гэмтсэн байна.
Мөн цахилгаан дугуйн ослын улмаас нэг хүн, мотоциклын ослоор дөрвөн хүн гэмтжээ.Осол гарах үед автомашинд зорчиж явсан нэг хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан бол явганаар автомашинд мөргүүлж хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна.
Сүүлийн өдрүүдэд орон нутгаас нийслэлийг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах малгай хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Эх сурвалж:Тээврийн цагдаагийн алба