Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх оролцов.
Манай тамирчдын медаль авсан байдал:
Эмэгтэйчүүдийн ангилалд
-48 кг – Г.Наранцэцэг хүрэл медаль
-52 кг – Б.Хорлоодой хүрэл медаль
-63 кг – Б.Ганхайч алтан медаль
-70 кг – Ц.Энхчимэг хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн ангилалд
-66 кг- Ё.Басхүү алтан медаль
-90 кг – Г.Алтанбагана хүрэл медаль
-100 кг – Б.Гончигсүрэн хүрэл медаль
Ийнхүү багийн нийлбэр дүнгээр Монгол Улс хоёр алт, таван хүрэл медаль нийт долоон медальтайгаар хоёрдугаар байр эзлэв. Харин Япон улс есөн алт, гурван мөнгөн медальтай тэргүүлжээ.
Харин өчигдөр /2022.08.07/ болсон багийн тэмцээнд Япон, Монголын багууд шигшээд шалгарч, Японы баг ялалт байгуулсан байна. Манай жүдочид эхлээд Хятадыг, дараа нь Узбекистаныг тус тус ялж, финалд үлдсэн ч хүчирхэг Японы багт ялагдан ийнхүү мөнгөн медалийн эзэд болжээ.