
Дэлхийн шатрын 44-р олимпиад өндөрлөхөд хоёр тойрог дутуу байна. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй шигшээ баг маань хүндхэн тулаануудыг хийж, Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг олимпиадын зургаадугаарт эрэмбэлэгдсэн Азербейджаны багт 1.5:2.5 харьцаагаар хожигдлоо. Өнөөдрийн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн юм. Ийнхүү есдүгээр өргийн дараа монголын эмэгтэй баг 13 оноотой 11-р байрт бичигдэж байна.
Харрн манай улсын эрэгтэй баг 2021 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээлээ. Өнөөдрийн есдүгээр өргийг их мастер Д.Батсүрэн өнжсөн юм.
Ийнхүү есөн тойргийн дараа манай орны эрэгтэй баг 10 оноотой 62-р байрт бичигдэж байна.
Аравдугаар тойрогт манай улсын баг:
ЭМЭГТЭЙ БАГ: Болгарын шигшээ багтай, ЭРЭГТЭЙ БАГ: Зимбабвегийн шигшээ багтай оноолт таарчээ.