БНЭУ-д болж буй Шатрын олимпиадын долоодугаар өрөгт эмэгтэй шатарчид чухал ялалт байгууллаа. Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийд 14-т жагсаж буй Куба улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар үнэмлэхүй ялсан нь ийнхүү түүхэн амжилтуудын нэг боллоо.
Хувийн дүнгээр 1-р ширээнд Их мастер А.ЭНХТУУЛ 4-р байрт, 3-р ширээнд ОУХМ Т.Мөнхзул 10-р байрт, 4-р ширээнд Б.Мөнгөнзул 8-р байрт тус, тус бичигдэж байна.
Харин Монголын эрэгтэй баг дэлхийд 17-д жагсаж буй Хорват улсын хүчтэй багт 3:1-р хожигдол хүлээлээ. Хувийн дүнгээр өчигдөр багтаа хожил авсан их мастер Б.Гүндаваа 3-р ширээнд 18-д бичигдэж эхэллээ. Өнөөдөр Япон улсын багтай оноолт таарсан байна.
Өнөөдрийн өргүүдийг Монголын цагаар 17.30-с www.chess24.com сайтаар үнэ төлбөргүй шууд үзээрэй.
Зургийг: Дастан Капаев
Эх сурвалж: Олон улсын их мастер А.Энхтуул