Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд Коронавируст халдварын 446 тохиолдол лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. Үүнээс 226 нь Улаанбаатар хотод, 220 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт 13 аймагт халдвар бүртгэгдсэн бөгөөд Өвөрхангай аймагт хамгийн олон буюу 78 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Мөн сүүлийн 24 цагт цар тахлын улмаас нэг хүн нас баржээ.
Сүүлийн үед цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийг хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх, вакцины нэмэлт тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.