Израиль өнгөрсөн баасан гарагт Газын зурваст байлдааны онгоцоор дайралт хийж, Исламын Жихад бүлэглэлийн командлагч нарын есөн хүний аминд хүрсэн байна.
Газын зурвас даяар энд тэндгүй дэлбэрэлт болж, хүчтэй чимээ гарч байгаа аж. Мөн Израилийн тагнуулын нисгэгчгүй онгоцууд бүслэгдсэн бүс нутаг дээгүүр эргүүл хийж байгаа юм байна.
Палестинчуудын удирдагч Бассам аль-Саадиг эзлэгдсэн Баруун эрэг дэх Женин хотод баривчилсны дараа Исламын Жихад бүлэглэлтэй олон хоног үргэлжилсэн хурцадмал байдал үүсээд буй нь эцэстээ ийнхүү олон хүнийх аминд хүрч, гэмтэж бэртэхэд хүргэлээ.
Жихад бүлэглэл мэдэгдэлдээ "Дайсан манай ард түмнийг онилон дайн эхлүүлсэн. Бид өөрсдийгөө болон ард түмнээ хамгаалах үүрэгтэй бөгөөд дайсанд халдах зорилготой үйлдлээсээ мултрахыг зөвшөөрөхгүй байх ёстой. Эсэргүүцэл ба үндэсний тууштай байдал нэн тэргүүнд” хэмээжээ.
Эх сурвалж: Aljazeera