Нэр бүхий эмэгтэйн фэйсбүүк хаягаас нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зар байршуулсныг цагдаагийн байгууллаас шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.
Шалгалтаар 22 настай, эмэгтэй нь нөхөр 26 настай эрэгтэйтэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ 28 хоногтой хүүгийнхээ зурагтай тухайн постыг нийтэлсэн нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байгаа юм байна.