Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Цагаан ордны гадаах цэцэрлэгт хүрээлэнд аянга бууснаар дөрвөн ажилтан хүнд бэртжээ. Цэцэрлэгийг хааж яаралтай тусламжийн багийнхан ослын газарт очсон байна.
Колумбын дүүргийн гал түймэр болон яаралтай эмнэлгийн тусламжийн хэлтсээс мэдээлснээр аянгад цохиулсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул орон нутгийн эмнэлэгт хүргэсэн гэжээ.
Вашингтон Пост сонинд нийтэлснээр пүрэв гарагийн орой хот даяар хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхи, цаг агаарын таагүй байдлын улмаас аянга буусан. Мөн өдөр Бриджер-Тетоны үндэсний ойд аянга бууж, нэг оюутан нас барж, нэг оюутан шархадсан талаар орон нутгийн албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж: The Guardian