Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,
- Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
- Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
- Ч:32А "Улиастай – Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.
Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз", Ч:36 "Гачуурт – Офицеруудын ордон – Жуковын музей" чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар