Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Хар үзүүр гэдэг газар өнгөрсөн Даваа гарагт 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин иргэний 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогджээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг өнөөдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулах юм байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.