Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км, Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар зам, гүүрний ажил хийлцэж байсан ажилчин усанд осолджээ. Ослын дуудлагыг тэр өдрөө буюу наймдугаар сарын 1-ний өдрийн 14:09 цагт өгчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нь наймдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагаас эхлэн усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар уг өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/ иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ