Чилийн геологи, уул уурхайн үндэсний алба Сернагеомин нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 413 миль (665 км) зайд орших цөлд асар том нүх үүссэн талаар мэдээлэв.
Чилийн Атакама цөл дэх Тиерра Амарилла хотын ойролцоох "Lundin Mining Corp" компанийн "Alcaparrosa" гэх гүний зэсийн уурхайн ойролцоо гэнэт асар том нүх үүссэн нь эрх баригчид, мэргэжилтнүүдийг гайхшралд оруулаад байна.
Эрх баригчид мөрдөн байцаалт эхлүүлж, тус бүс нутаг руу тусгай ажилтнууд илгээжээ.
Чилийн геологи, уул уурхайн үндэсний алба твиттер хуудсандаа "нүхний диаметр 25 метр буюу 82 фут байсан бол Мягмар гараг буюу нэг өдрийн дараа гэхэд 105 фут диаметртэй болсон. Энэ нь NBA эсвэл WBNA сагсан бөмбөгийн талбайгаас даруй 11 фут урт" гэж бичжээ.
Канадын Лундин Майнинг компани уг нүхийг бямба гарагт илрүүлсэн гэдгээ мэдэгдээд “Тус газрыг яаралтай тусгаарлаж, холбогдох хяналтын байгууллагад мэдэгдсэн” гэв.
Эх сурвалж: USA Today