Туркийн инфляци сүүлийн 24 жилд байгаагүйгээр өсч 79.6 хувьд хүрлээ. Инфляци өсөхөд лирийн ханш үргэлжлэн унасан, мөн ОХУ Украин руу довтолсоны эдийн засгийн үр дагавар, дэлхийн эрчим хүч, түүхий эдийн зардлын үнэ өссөн зэрэг нь голчлон нөлөөлсөн байна.
Өнгөрсөн намраас Туркийн Төв банк бодлогын хүүгээ 500 суурь нэгжээр бууруулж, 14 хувьд хүргэсний дараа лирийн ханш Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зорьж байсан зөөлрүүлэх мөчлөгийн дагуу унаснаар инфляци өсөж эхэлсэн гэдгийг эдийн засагчид онцлон шүүмжилж буй.
Долдугаар сард хэрэглээний үнэ өмнөх сарынхаас 2.37 хувиар өссөн тухай Туркийн Статистикийн хүрээлэн (TUIK) мэдээлжээ.
Capital Economics-ийн хөгжиж буй зах зээлийн ахлах эдийн засагч Жэйсон Тувей хэлэхдээ, "жилийн инфляци дээд цэгтээ ойртож магадгүй бөгөөд эрчим хүчний инфляци огцом буурсан бол хүнсний инфляци хязгаарыг давахад ойрхон байгаа" гэжээ.
Эх сурвалж: Aljazeera