Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилттай буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Ой хээрийн түймрийн 99% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Энэ үед хашааны шар өвс шатаах нь ойн түймэр гарах хамгийн өндөр эрсдэл үүсгэдэг. Харин шар өвсөө хадаж, цэвэрлэх нь хамгийн зөв бөгөөд аюул, эрсдэлгүй арга юм.
Иймд зуслан ногоон бүсэд суурьшиж байгаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хашааныхаа шар өвсөө түүж, хадаж, цуглуулж, зориулалтын хогийн цэгт хаяж, намрын шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж, байгаль орчноо хамгаалахад идэвхтэй оролцохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриалж байна.