Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбар дахь авлигын асуудлыг шалгах чиглэлээр үүрэг даалгавар бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигын эсрэг үүрэг даалгавраа биелүүлж ажиллахыг хэрэгтэй байна.
Мөн Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж, Алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо. Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй.
Энэ мэт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэв.