Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, "Манай улс дефолт зарлах аюулаас хол байна. Бид зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдсэн нь хэр сайн ажиллаж буйг харуулж байгаа юм. Монгол Улс ижилхэн зах зээлтэй орнуудаасаа нөхцөл байдал харьцангуй дээр байна. Бид дефолт зарлах гэж буй мэт мууг ярих нь зохисгүй.
Ийм эрсдэлгүй үед энэ сэдэв рүү олон нийтийг турхирч байгаа хүчнээс бид болгоомжлох ёстой. Өр тавьсан улсууд дефолт болох гэж байна гээд алга ташаад гүйдэг. Засгийн газар үүнийг үүрээд байна. Бид дотроосоо ийм зүйл ярьж байна гэдэг жоомоо арилгах гээд гэрээ шатааж буйтай адил.
Өнөөдрийг хүртэл гарсан нийт 7 бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод буй.
Үүнээс үзвэл, бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад маш их анхаарах шаардлагатай" гэв.