Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Бээжингийн зүгээс анхааруулсан олон тооны заналхийллийг үл харгалзан Тайваньд газардлаа. Тэрээр лхагва гарагийн өглөө Тайваний парламентад хүрэлцэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй уулзахаар болжээ.
Пелоси хэлэхдээ, Тайванийн айлчлал дэлхийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг онцлоод АНУ-ыг "Тайваний сайн найз" хэмээн нэрлэх нь нэр төрийн хэрэг гэжээ. Мөн энэхүү айлчлал нь гурван үндсэн зорилготойг дурдсан байна.
- “Нэгдүгээрт, арлын аюулгүй байдал, ард түмнийх нь аюулгүй байдал, дэлхийн аюулгүй байдлын төлөө
- Хоёрдугаарт, эдийн засгийн хөгжилд аль болох их хөгжил цэцэглэлтийг түгээх
- Гуравдугаарт, засаглалын төлөө айлчилж байна" гэж Пелоси Тайваний дэд даргад хэлжээ.
Пелоси мөн "парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг нэмэгдүүлж" Тайваньтай хийх тодорхой арга замуудыг боловсруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: CNN News