Аль-Каида террорист бүлэглэлийн удирдагч Айман аль-Завахириг өнгөрсөн амралтын өдрүүдэд Афганистанд цохилт өгөх үеэр АНУ-ын цэргүүд устгасан гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Энэ нь 2011 онд тус бүлэглэлийг үндэслэгч Осама Бин Ладеныг устгаснаас хойших хамгийн том цохилт болсон юм.
2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр 3000 орчим хүний аминд хүрсэн халдлагыг “зохицуулахад” 25 сая ам.долларын шагнал зүүсэн Египетийн мэс засалч Завахири тусалсан гэдэг. Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын албаны хүмүүс Ням гарагийн өглөөний 6:18 цагт Афганистаны нийслэл Кабулд Америкийн нисгэгчгүй онгоц довтолсны дараа Завахири нас барсан гэж мэдэгджээ.
"Одоо шударга ёс тогтнолоо” гэж Ерөнхийлөгч Байден Цагаан ордноос хэлсэн үгэндээ онцлон дурдав.
Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр Завахири нь Кени, Танзани дахь USS Cole болон АНУ-ын элчин сайдын яаманд хийсэн халдлагын зохион байгуулагч эсвэл гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд "Завахири АНУ-ын хүмүүс, ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд идэвхтэй заналхийлсээр байсан. Түүний үхэл Аль Кайда бүлэглэлд томоохон цохилт болж, тус бүлэглэлийн үйл ажиллагаа явуулах чадварыг доройтуулах аж.
Эх сурвалж: Reuters