Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Орос-Украины дайн 158 дахь өдрөө үргэлжилж байна. Мөргөлдөөн, түрэмгийлэл, дайн гэхчилэн олон янзаар нэрлэгдэж байгаа ч энгийн иргэдийг аминд хүрч, дэлхийн эдийн засагт хүндрэл үүсгээд буй уг гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Тулалдаан:
- ОХУ-ын харьяанд байсан Крымийн өндөр албан тушаалтан “Оросын Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэхээр төлөвлөж байсан баяр ёслолын өмнөх өдөр нисгэгчгүй онгоц халдлага үйлдэж, таван хүн шархдуулсан учир” баяр ёслолыг цуцалсан гэсэн мэдээлэл цацагдав. Тодруулбал, ОХУ-ын Хар тэнгисийн флот байрладаг Севастополь хотын захирагч Михаил Развожаев "Флотын төв байрны хашаанд үл мэдэгдэх зүйл ниссэн" талаар Telegram мессежийн аппликейшнд бичжээ. Николайев хотын дарга Александр Сенкевич хэлэхдээ, Украины өмнөд хэсэгт байрлах хот Оросын хүчтэй цохилтод нэг шөнийн дотор өртөж, хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан болохыг баталжээ. Тэрээр энэ талаар Telegram дээр “Николайевын цохилт "магадгүй бүх цаг үеийн хамгийн хүчтэй нь байх" хэмээн бичжээ.
- Днепропетровск хотын амбан захирагч Валентин Резниченко өмнөд хэсгийн Никополь хот ч мөн хүчтэй халдлагад өртсөн тухай Telegram дээр нийтэлсэн юм. Түүний хэлснээр, ням гарагийн өглөө Никополийн орон сууцны хороололд 50 гаруй пуужин харваж, нэг хүн шархдаж, орон сууц, хий, усны хоолой эвдэрсэн байна.
- Украины засгийн газар ОХУ-тай ширүүн тэмцэл өрнөж байсан зүүн нутгийн Донецк мужийн иргэдийг заавал нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт мэдэгдэв.
Эдийн засаг:
- “Даваа гарагт үр тариа экспортлох анхны хөлөг онгоц Украины боомтуудаас хөдөлж магадгүй” гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин ням гарагт мэдэгдсэн. Ибрахим Калин Канал 7 телевизэд ярилцлага өгөхдөө Истанбул дахь хамтарсан зохицуулалтын төв экспортын чиглэлийн эцсийн ажлыг тун удахгүй дуусгана гэж хэлжээ. Орос, Украин нь дэлхийн улаан буудайн гол нийлүүлэгчид бөгөөд НҮБ-ын зуучлалаар өнгөрсөн долоо хоногт Стамбулд гарын үсэг зурсан гэрээ нь Оросын түрэмгийллийн дараа өссөн хүнсний хямралыг намжаах, дэлхийн үр тарианы үнийг бууруулах зорилготой.
- ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украины ургац энэ жил ердийнхөөсөө хоёр дахин бага байж магадгүй гэж Ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Тэрээр "Украины энэ жилийн ургац хоёр дахин багасна" гэж жиргээд "Бидний гол зорилго бол Оросын довтолгооноос үүдэлтэй дэлхийн хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх явдал" гэдгийг онцолжээ.
- Оросын “Газпром” компани “Суджа” гарцаар буюу Украины нутгаар дамжуулан Европт хий нийлүүлэх ажиллагаа 42.1 сая шоо метр байснаа ням гарагт 42.2 сая шоо метр (мсм) болж нэмэгджээ. Сохрановка боомтоор хий нийлүүлэх хүсэлтийг Украин хүлээж аваагүй талаар Газпром мөн мэдэгдсэн юм.
Дипломат ажиллагаа:
- Зочид буудлын хүлээн авалтын үеэр оросуудыг доромжилсон хамгаалалтын бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа ОХУ-д суугаа Норвегийн консулын "хэт бүдүүлэг" үйлдлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам буруушаав.
- Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын шоронд Украины олон арван хоригдол амиа алдсан хэргийг шалгахаар НҮБ болон Улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүдийг Орос улс урьсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тус яам мэдэгдэлдээ долоо хоногийн эхээр шоронд хийсэн уг халдлагыг "объектив мөрдөн байцаалт явуулах ашиг сонирхлын үүднээс" ажиллаж байна хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera