
Испани улсын инфляцийн өсөлт евро бүсийн шинэ дээд амжилтыг тогтоолоо.
Украины дайны үр дагавар, цар тахлын хөл хорионы дараа эдийн засаг дахин нээгдсэний улмаас инфляцийн өсөлттэй тулгарч буй Европын орнуудыг инфляцийн өсөлтөөрөө Испани тэргүүлж байна.
Испанийн хэрэглээний үнэ 1984 оны есдүгээр сараас хойшх хамгийн хурдацтай өсөлтийг өнгөрсөн долдугаар сарын үндэсний статистик мэдээлэл харуулж байгаа аж. Испанийн Үндэсний статистикийн хүрээлэнгийн (INE) баасан гарагт гаргасан урьдчилсан мэдээллээр энэ сард үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар өссөн бол зургадугаар сард 10.2 хувиар өсчээ.
Испанийн Эдийн засгийн сайд Надиа Кальвино энэ долоо хоногт инфляци нь "Испанийн эдийн засгийн гол сорилт" гэдгийг анхаарууллаа. Инфляци зургадугаар сар хүртэлх хугацаатай харьцуулахад буурсан хэдий ч хүнсний болон согтууруулах бус ундааны үнэ, цахилгаан эрчим хүчний зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор өндөр хэвээр байна гэж INE мэдэгдэв.
Социалист Ерөнхий сайд Педро Санчесийн тэргүүлсэн засгийн газар оны хоёрдугаар хагаст инфляци бага зэрэг саарна гэж найдаж байна гэж мэдэгдээд буй. Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдэд түлшний татаас, цахилгааны татварыг бууруулах зэрэг амьжиргааны өртөгийн хямралыг даван туулахад туслах хэд хэдэн арга хэмжээг танилцуулаад байгаа ч шинжээчид инфляци хүссэн хэмжээнд хүртэл буурна гэдэгт найдахгүй байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera