Шиа бүлгийн удирдагч Муктада ас-Садрыг дэмжигчид шинэ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхгүйн тулд парламентыгн ордныг эзэлжээ.
Жагсагчид хууль тогтоох байгууллага руу дайран орж, шинэ ерөнхий сайдад нэр дэвшүүлэх чуулганыг түр зогсоосноос хойш хэд хоногийн дараа нийтийн нөлөө бүхий удирдагч Муктада ас-Садрыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Иракийн парламентын танхимд дахин нэвтэрсэн байна.
Жагсагчид засгийн газрын байрууд болон гадаадын элчин сайдын яамдын байрыг бүсэлсэн “Ногоон бүс”-ийг тойрсон хэд хэдэн том бетон хаалтуудыг олсоор татан буулгаж, дээгүүр нь авирчээ. Энэ үед аюулгүйн хүчнийхэн нулимс асгаруулагч хий, дуут бөмбөг шидэж жагсагчдыг хориглох арга хэмжээ авсан аж.
Жагсагчид "Бүх ард түмэн чамтай хамт" хэмээн хашхирч, Муктада ас-Садрыг Бошиглогч Мухаммедын удам хэмээн орилж байв. Ерөнхий сайд Мустафа аль-Кадхимийн хэвлэл мэдээллийн алба мэдэгдэл гаргаж, төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангахыг аюулгүй байдлын ажилтнуудад уриалсан юм. Аль Жазира агентлагийн сурвалжлагч Махмуд Абделвахед Багдадаас мэдээлснээр хэд хэдэн хүн шархадсан гэх мэдээлэл байгаа ч жагсагчид ухарсангүй.
Эх сурвалж: Aljazeera