Нацистын удирдагч Адольф Гитлерийн цаг АНУ-д дуудлага худалдаагаар 1.1 сая доллараар зарагджээ.
Нэр нь үл мэдэгдэх тендерт оролцогчид зарагдсан Huber цаг нь хас тэмдгийг харуулсан бөгөөд AH гэсэн үсгийг сийлсэн байсныг онцлов. Еврей иргэдийн нийгэмлэгийн удирдагчид Мэрилэнд дэх Александрын түүхэн эд зүйлсийн дуудлага худалдаанд болохоос өмнө энэхүү дуудлага худалдааг буруушаав.
Тэдний буруушаасан мэдэгдлийн хариуд дуудлага худалдааны ордноос Германы хэвлэлд “түүхийг хадгалах зорилготой”-гоор зохион байгуулж байгаа гэж мэдэгджээ.
Адольф Гитлер 1933-1945 оны хооронд нацист Германыг удирдаж, 11 сая хүнийг системтэйгээр хөнөөсөн бөгөөд тэдний зургаан сая нь еврей үндэстэн байсан юм.
Түүний нас барах хүртлээ зүүсэн гэгдэх бугуйн цагны бүтээгдэхүүний каталогид үүнийг фашист удирдагч Германы канцлер болсон 1933 онд төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн байж магадгүй гэнэ.
Дуудлага худалдааны төвийн үнэлгээгээр 1945 оны тавдугаар сард Гитлерийн уулархаг нутаг болох Бергоф руу Францын 30 орчим цэрэг дайран ороход уг цагийг дурсгал болгон авчээ. Дараа нь цагийг дахин зарж, өнөөг хүртэл хэд хэдэн хүнд дамжсан гэж үздэг.
Дуудлага худалдааны бусад зүйлд Гитлерийн эхнэр Эва Брауны хувцас, нацистын албан тушаалтнуудын гарын үсэгтэй зураг, еврей хэлээр германаар "Иуда" гэсэн бичигтэй шар өнгийн даавуугаар Давидын Од бичиг багтжээ. Холокостын үеэр нацистууд еврейчүүдийг тусгаарлах, дарамтлах зорилгоор шар өнгийн таних тэмдгийг гарын тууз эсвэл тэмдэг болгон зүүхийг албаддаг байсан гэдэг.
Нийт 34 еврей удирдагчийн гарын үсэгтэй нээлттэй захидалд уг худалдааг "жигшүүртэй" гэж тодорхойлж, нацистуудын эд зүйлсийг дуудлага худалдаанаас гаргахыг уриалж байжээ.
Эх сурвалж: BBC News