
Тавдугаар сард эхэлсэн сармагчны цэцэг өвчний дэгдэлтийн тохиолдлын 70 орчим хувь нь Европт, 25 хувь нь Америкт илрээд байна.
Испани, Бразилд уг өвчнөөр нэг хүн нас барсан тухай мэдээлсэн бөгөөд энэ нь тавдугаар сарын эхээр эхэлсэн өвчний дэгдэлттэй холбоотой анхны тохиолдол гэж үзэж буй аж.
Испани сармагчны цэцэг өвчинд хамгийн их нэрвэгдсэн орнуудын нэг бөгөөд вирусын 4298 тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамны яаралтай тусламж, сэрэмжлүүлэг зохицуулах төв мэдээлсэн.
Тус төвөөс баасан гарагт гаргасан тайландаа “Мэдээлэл бүхий 3750 (сармагчны цэцэг) өвчнөөс 120 тохиолдол (3.2 хувь) эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг тохиолдол нас баржээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч нас барсан өвчтөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин өвчтөнд задлан шинжилгээ хийх гэдгийг дурджээ.
Бразилд нас барсан өвчтөн нь 41 настай эрэгтэй байжээ. Эрүүл мэндийн яамнаас түүнийг мөн лимфома өвчнөөр шаналж, дархлаа суларсан нь суларсан нэгэн байсан гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Aljazeera