Таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Баянгол дүүрэгт С.Амарсанаагийн гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдөр зам хаах талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Тодруулбал, "Макс Молл"-ын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 00:00 цагаас наймдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.




Иймд иргэд жолооч нарыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.






