АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд айлчлахтай холбоотой хурцадмал байдал үүссэн үед хоёр удирдагчийн хооронд хоёр цагийн яриа өрнөсөн юм.
БНХАУ, АНУ-ын эдийн засаг, геополитикийн байдал улам хурцадсан энэ үед хоёр улсын удирдагчид тав дахь удаагаа уулзалт хийж БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Тайваний асуудлаар “галаар тоглохоос” сэрэмжлүүлэв.
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ши Жиньпин "Нэг Хятадын зарчмыг" баримтлах ёстой гэдгийг Ерөнхийлөгч Байденд хандан хэлсэн бөгөөд Хятад улс Тайванийн тусгаар тогтнолд гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна гэдгийг онцолжээ.
"Галаар тоглодог хүмүүс шатах л болно. АНУ-ын тал үүнийг тов тодорхой харж байгаа" гэж Ши Жиньпин Байденд хандан хэлсэн гэнэ.
Цагаан ордны мэдэгдэлд Байден Ши Жиньпинд хэлэхдээ, АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй бөгөөд Вашингтон "Тайваний хоолойгоор дамжин энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах ганц талын хүчин чармайлтыг эрс эсэргүүцэж байна" гэж арлыг эх газрын Хятадаас тусгаарлаж байгаа талаар хэлсэн гэжээ.
Эх сурвалж: Aljazeera