ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн удирдлагууд өнөөдөр цар тахлын халдварын нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ орны зохицуулалт, хүүхдийн вакцин, сармагчны цэцэг өвчний эрсдлийн үнэлгээ зэрэг асуудлаар мэдээллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа “Цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх шинж тэмдэг илэрч байна
Коронавирусын халдварын гол шинж тэмдэг байсан амт болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь одоо өвдөж буй хүмүүст бараг илрээгүй. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна.
Энэ удаагийн хувилбарын нууц үе богино учраас халдвар хурдтай тархах байдал ажиглагдаж байна.
Нийт хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Тиймээс маск зүүж, өөрийгөө тусгаарлан, зайнаас ажиллаж гэрээр эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн хоолой хорсч, өвдөж байгаа учир гэртээ халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ удаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ.
Эмнэлэгүүд ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 15:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана” гэв.