Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ болон Халдварт Өвчин судлалын үндэсний төв, НЭМҮТ-ийн удирдлагууд мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Дэлхий дахинд Омикроны BA.4 болон BA.5-ын давалгаа болж байна. Манай улсад ковидын омикрон хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Омикрон BA.5 халдварын нууц үе 2.4 хоног байна.
Нийт халдвар авч байгаа хүний 3/4 нь анх удаа халдвар авсан.
Ковидын халдвар авснаас хойш зургаан сарын дараа дахин халдвар авах эрсдэлтэй.
18-30 насныхан бусад насныхнаас халдварт өртөх эрсдэл 1.3 дахин их байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 1810 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, маскаа зүүж, вакциндаа хамрагдаарай” гэлээ.
Мэдээллийг шууд хүлээн авч үзнэ үү.