Цагаан дарс уушги цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмждэг бол улаан дарс цус шингэлэх үйлчилгээтэй байдаг. Ковидын үед дарсыг хэтрүүлэхгүй зөв хэрэглэж чадвал эмчилгээ болох талаар “World wine”-ийн албаны дарга Б.Одмаа хэллээ.
Тэрбээр, Мэдээж дарс бол усан үзэмнийхээ сорт, төрлөөр ялгаатай байдаг. Цагаан, ягаан, улаан дарс гэж байгаа шүү дээ. Зөв хэрэглээ гэж юу хэлэх вэ гэхээр, өнөөдөр гадаа маш гоё халуун, дулаан байна. Ийм үед цагаан, ягаан болон оргилуун дарс хэрэглэх нь маш зөв сонголт болно. Ингэхдээ хүйтнээр хэрэглэх хэрэгтэй. Заавал хөргөж хэрэглээрэй гэж захимаар байна.
Айхтар хүнд хоол идчихээд цагаан дарс уугаад байвал болохгүй зүйл байхгүй ч таны идсэн хоолыг зөв зохистой шингээж дийлэхгүй. Хорхог, шорлог идэж байвал хуурай улаан дарс сонгож хэрэглэвэл зохимжтой. Цагаан хоол, хөнгөн ногооны салад, эсвэл тахиа, гахай идэж байвал цагаан, ягаан дарс хэрэглэх нь зөв хэрэглээ болоод, эрүүл мэдэд нь ач холбогдолтой болно.
Цагаан дарс уушги сайн цэвэршүүлдэг. Өдөрт 100-150 грамм буюу нэг хундага дарс хэрэглэвэл энэ нь зөв хэрэглээ болно. Ковидын үед зүрх судасны болон цус өтгөрөлттэй хүмүүс улаан дарс хэрэглэвэл цусыг маш сайн шингэлж өгнө.
Дарсны амталгаа хийж байх үедээ хэд хэдэн зүйлийг хориглох шаардлагатай байдаг. Үүнд, бохь, тамхи, кофе, жүүс зэрэг багтана. Дараагийн дарсны амт үнэрийг мэдрэхийн тулд эдгээрийг хориглож байж ялгааг нь мэдэрч эхэлдэг гэсэн үг. Дарстай хамгийн сайн найз бол ус гэдгийг мэдэхэд илүүдэхгүй” гэлээ.