Өчигдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 153,448,967 төгрөгийн үнийн дүн бүхий 605,646 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна.
Тодруулбал, "Мон-Ит Булигаар" ХК (MBG +15.00%), "Сүү" ХК (SUU +6.222%) болон "Говь" ХК (GOV +5.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна.
Харин "Могойн гол" ХК (BDL -14.99%), "Ариг гал" ХК (EER -14.81%) болон "Силикат" ХК (SIL -14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 27,775 ширхэг нэгж эрхийг 17,145,148 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд хоёр ширхэг үнэт цаасыг 196 мянган төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 33601.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,947,364,567,305 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж