Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Оном” сангаас хэрэгжүүлж буй ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээллээ.
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Монгол улсад элэгний хорт хавдрын нас баралт өдөрт дунджаар таван хүн нас бардаг. 1990-ээд оноос хойш сүүлийн 32 жил ийм өндөр нас баралттай байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 10-12 дахин их нас баралттай юм.
Үүний гол шалтгаан нь гепатитын вирусын архаг халдвар юм.
Одоогийн байдлаар Монголд 400 орчим мянган хүн гепатитын вирусын халдвартай байна.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлсний үр дүнд ойролцоогоор 1.2 сая хүн элэгний гепатитын вирусын халдварыг тодорхойлох шинжилгээнд хамрагдсан. 60 гаруй мянган хүн элэгний С вирусын эмчилгээ хийлгэж, эдгэсэн.
Эрүүл мэндийн салбарт хийгдэж байсан ажлуудын үр дүнд Монгол улсад элэгний хатуурлын нас баралт 2012 оноос хойш 2.1 дахин буурсан” гэв.
Мөн “Оном” сангаас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нарт хандаж уриалга гаргаж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.