Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр “Дэлхийн гепатиттай тэмцэх” өдөр тохиодог.
Манай улс 2011 оноос эхлэн 11 дэх удаагаа энэхүү өдрийг тэмдэглэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Вируст гепатын халдвар нь урьдчилан сэргийлж, оношилж, эмчилж, хянах боломжтой эмгэг юм.
Гепатит В вирусын эсрэг вакцин уг халдвараас 98 хувь болон түүнээс дээш хамгаалдаг. Энэхүү вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 95-аас дээш хувьд нь элэгний эсийн гэмтлийг зогсоодог үр дүнтэй” гэв.
ЭМЯ-ны халдварт бус өвчний газрын дарга Г.Ганхуяг “Манай улсын хүн амын дунд гепатитын В,С халдварын тархалт өндөр, вирусын халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байгаа. 10 хүн тутмын нэг нь гепатит В вирус, 20 хүн тутмын нэг нь гепатит С вирусын архаг халдвартай амьдарч байна гэсэн статистик мэдээлэл гарсан.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүүлгийн шинжилгээ оношилгоогоор гепатит вирусын халдварыг илрүүлэг шинжилгээг хийж байна. Эрт илрүүлгийн шинжилгээг улсын хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Одоогийн байдлаар 241 мянган хүн хамрагдаад байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.